
Эрдмийн үйл ажиллагаа, шинжлэх ухаанд суурилсан өсөлт, залуу судлаачдыг дэмжих хамтын оролцоогоор таны хөгжилд мэдлэгийн үнэ цэнэ нэмж өгнө.
Шинжлэх ухаанд суурилсан мэдлэг, шийдлээр хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж, салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд чиглэнэ.
Шилдэг залуу эрдэмтэд оролцдог энэхүү уулзалтаар шинжлэх ухаанд суурилсан санал, санаачлагыг дэвшүүлж, холбогдох байгууллагуудтай хамтран ажилладаг.
Залуу эрдэмтэн, судлаачдын мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор төрөл бүрийн сургалт, семинарыг тогтмол зохион байгуулдаг.
МЗЭХ-ноос нийт гишүүдийнхээ идэвхи, хамтын ажиллагааг сайжруулах зорилтын дор төрөл бүрийн арга хэмжээүүдийг тогтмол зохион байгуулдаг юм.
2004 онд үүсгэн байгуулагдсан “Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо” нь шинжлэх ухаан, дээд боловсролын салбарын залуучуудын үзэл санаа, үйл ажиллагааг нэгтгэх, тэднийг ур чадвараа хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой. Өдгөө 800 гаруй гишүүнтэйгээр эрдэм шинжилгээ, сургалт, чуулга уулзалт зэрэг олон талт үйл ажиллагаа явуулж байна.
Зангиагүй уулзалт 2026 арга хэмжээ “RESEARCH NETWORKING NIGHT” уриан дор амжилттай зохион байгуулагдлаа. Залуу эрдэмтэд, судлаачдыг нэг дор цуглуулсан “RESEARCH NETWORKING NIGHT” зангиагүй уулзалт амжилттай болж өндөрлөлөө. Уг арга хэмжээнд салбар салбарын Хүрэлтогоот ЭШХ-ийн шилдэг грантын эзэд оролцож, өөрсдийн туршлага, судалгааны ажлаа хуваалцан, залуус хоорондоо танилцаж, мэдлэг солилцсон үр өгөөжтэй орой байлаа.
МЗЭХ нь үндэсний хэмжээний тэргүүлэгч эм зүй, эрүүл мэндийн салбарын байгууллага болох Monos Group-тэй хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
МЗЭХ нь Чингэлтэй дүүргийн “Хүүхэд хөгжлийн цогцолбор” -той хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.