Тэтгэлэгт хөтөлбөр

ТАЙВАНЫ ТОКО ИХ СУРГУУЛИЙН 100% ТЭТГЭЛЭГ

posted Jul 3, 2013, 9:08 PM by Unknown user

    Тайваны Токо Их сургууль нь 2013 оны 9-р сард хичээл нь эхлэх, сургалтын төлбөрийн 100%-ийн тэтгэлэг бүхий  магистр, докторын хөтөлбөрийг зарлаж байна. Үүнд:
ü  Эдийн засаг
ü  Олон улсын бизнесийн менежмэнт
ü  Мэдээллийн технологи
ü  Хэлний сургууль
ü  Зам тээврийн удирдлага
ü  Сэтгэл судлал
ü  Урлаг, дизайн
ü  Олон нийтийн үйл ажиллагаа, удирдлага
ü  Бага ангийн боловсрол
ü  Зоогийн газар, аялал жуулчлал, зочид буудлын менежмэнт
ü  Анагаах ухаан
ü  Компьютер, мэдээлэл зүй
Дээрх хөтөлбөрүүдийн сургалт нь 100% англи хэл дээр явагдах бөгөөд суралцах хугацаа 2-4 жил байна. Тэтгэлэгт хамрагдсан тохиолдолд сургалтын төлбөр 100% бүрэн сургуулиас төлөгдөнө.
Токо Их Сургууль гадаадын их сургуулиудтай өргөн хүрээнд хамтран ажилладаг, гадаад харилцаа тал дээрээ анхаарал ихээр хандуулдаг сургууль юм. Үүний нэг жишээг дурдвал Баклаварын оюутнууддаа төгссөнийх нь дараагаар Магистрын зэргээр үргэлжүүлэн АНУ, Их Британи, Япон зэрэг улсуудын нэр хүндтэй их сургуулиудад суралцуулах боломжийг нээж өгдөг байна.
Токо Их Сургууль нь хоёр оюутны байртай. Өрөө тус бүр тохилог, 24 цагийн хязгааргүй интернэт, агааржуулалтын систем, гадагшаа дуудлага хийх телефон утастай, мөн 24 цагийн харуул хамгаалалттай.Байрны төлбөр үнэгүй.
 
Тэтгэлэгт хамрагдахын тулд холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо эсвэл Олон Улсын Солилцооны Төв-д хүргүүлнэ үү.
Холбогдох мэдээллийг 70118801; 98009660 утсаар болонhttp://www.iec.org.mn цахим хуудаснаас авна уу

ТАЙВАНЫ ХЯТАД СОЁЛЫН ИХ СУРГУУЛИЙН 100% ТЭТГЭЛЭГ

posted Jun 30, 2013, 8:04 PM by Unknown user   [ updated Jun 30, 2013, 8:19 PM ]

 Тайваны Хятад соёлын их сургууль нь 2013 оны 9-р сард хичээл нь эхлэх, сургалтын төлбөрийн 100%-ийн тэтгэлэг бүхий  магистрын 10, докторын 1 хөтөлбөрийг зарлаж байна. Үүнд:

Магистр:

  • Олон улсын бизнесийн удирдлага
  • Сэтгүүл зүй
  • Биотехнологи
  • Архитектур болон хот зохион байгуулалт
  • Дижитал мехатроник технологи
  • Англи болон Америкийн уран зохиол
  • Байгалийн шинжлэх ухаан
  • Спортын дасгалжуулалтын шинжлэх ухаан
  • Олон улсын аялал жуулчлалын менежмент
  • Банк, санхүү

Доктор:

  • Олон улсын бизнесийн удирдлага

Дээрх хөтөлбөрүүдийн сургалт нь 100% англи хэл дээр явагдах бөгөөд магистрынх нь 2 жил, докторынх нь 3-аас дээш жил явагдана. Тэтгэлэгт хамрагдсан тохиолдолд магистрын 2 жилийн сургалтын төлбөр 100% бүрэн сургуулиас төлөгдөнө, харин докторынх эхний 2 жилд бүрэн төлөгдөж цаашид оюутны хир амжилттай суралцсан байдлаас шалтгаалан тэтгэлэг үргэлжлэх эсэх нь шийдэгдэнэ.

Тэтгэлэгт хамрагдахын тулд холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн 2013 оны 7 сарын 15 хүртэл Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо болон Олон Улсын Солилцооны Төв-д яаралтай хүргүүлнэ үү.

Холбогдох мэдээллийг 70118801; 98009660 утсаар болон http://www.iec.org.mn цахим хуудаснаас авна уу.

Graduate Degree Program

posted Nov 19, 2012, 1:48 AM by Sonomdavga Chonokhuu

 Graduate School of Science, Tohoku University.

We're pleased to announce that IGPAS, our graduate degree program
in English, are selected by the Ministry of Education (MEXT) and granted
a privilege to offer 20* Japanese government (MEXT) scholarship
positions/year for prospective students for the next 5 years from 2013
to 2017.

*16 positions for master’s & 4 positions for doctoral applicants

We’re now accepting application for IGPAS 2013 (Fall 2013 admission)
and the deadline is December 7, 2012.
Please find attached the IGPAS application booklet.
The booklet and more information on application and scholarship is
available a http://www.sci.tohoku.ac.jp/english/igpas/


Division for International Research and Educational Cooperation (DIRECT),
[also known as IGPAS Admissions Office]
Graduate School of Science, Tohoku University
6-3 Aramaki Aza-Aoba, Aoba-ku, Sendai 980-8578 JAPAN
[H-02] Science Complex A Room302
Monday-Friday 10:30am-4:30pm
TEL: +81-22-795-5829  FAX: +81-22-795-5831
Email: direct@mail.sci.tohoku.ac.jp

МОНГОЛ УЛС - ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ХАМТАРСАН НИЙГМИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ СУДАЛГААНЫ ТӨСӨЛ ШАЛГАРУУЛАХ УРАЛДААН ЗАРЛАЖ БАЙНА

posted Sep 17, 2012, 1:06 AM by Sonomdavga Chonokhuu   [ updated Sep 17, 2012, 1:07 AM ]

"Монгол Улсын  Боловсрол, шинжлэх ухааны яам (БШУЯ),  Оросын Холбооны Улсын Хүмүүнлэгийн шинжлэх ухааны сан  (РГНФ) хоорондын хамтын ажиллагааны тухай хэлэлцээр"-ийн  дагуу  Монгол - Оросын эрдэмтдийн хамтарсан нийгмийн  шинжлэх ухааны судалгааны ажлыг санхүүжүүлэх зорилгоор дараах  салбаруудад  2013 оны хамтарсан "РГНФ - МинОКН Монголии 2013 г." Төслийн уралдаан зарлаж байна.

1.    Түүх, археологи, угсаатан зүй  судлал
2.    Эдийн засаг
3.    Философи, социологи, эрх зүй, улс төр, шинжлэх ухаан судлал
4.    Хэл шинжлэл, урлаг судлал

5.   Психологи, сурган хүмүүжүүлэх ухаан, анагаах ухааны нийгмийн асуудал, хүний экологи, хүн судлал

6.  Дэлхий нийтийн асуудал болон олон улсын харилцаа

1. Уралдаант шалгаруулатын төрөл
а. Эрдэм шинжилгээ - судалгааны төслүүд, / монгол-оросын эрдэмтдийн хамтарсан судалгааны ажил,
б.  Эрдэм шинжилгээний хурал, семинар 
в.  Монгол- оросын мэргэжлийн байгууллагуудын эрдэмтдээс бүрэлдсэн  экспедицүүдийн хамтарсан хайгуул, судалгаа, туршилт-шинжилгээний болон нөхөн сэргээх ажлууд 
г.  Эрдэм шинжилгээний  хамтарсан бүтээл  гаргах, хэвлүүлэх

2.  Төслийн материал бүрдүүлэх, төсөл ирүүлэх, шалгаруулах  хугацаа

Төсөл бичих болон  түүнтэй холбогдох   материалыг  РГНФ-с  зарласан төсөл боловсруулах заавар,  журмын дагуу  гүйцэтгэнэ.  Мэдээллийг   http://www.rfh.ru хаягаар үзнэ үү. 

Төслийн материалыг энэ оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл оросын тал РГНФ-д, монголын тал Монгол Улсын БШУЯ-д  нэгэн зэрэг ирүүлнэ.

БШУЯ  нь монголын талд ирүүлсэн  төслийн хэвлэмэл хувийг РГНФ-д энэ оны 10 дугаар сарын 15-ны дотор хүргүүлнэ.

Уралдаанд ирүүлсэн бүх төслийг шинжээчдийн баг судлан үзэж, дүгнэлт гаргана. 

Уралдаанд  ирүүлсэн төслүүдийн  эцсийн  үр дүн  2013 оны 3 дугаар сард гарах бөгөөд РГНФ нь дэмжигдсэн төслүүдийн талаарх мэдээллийг   төслийн удирдагчдад мэдэгдэх буюу өөрийн  цахим хуудсаар http://www.rfh.ru зарлаж, «Вестнике РГНФ»  сэтгүүлд нийтлэнэ.

Монгол Улсын БШУЯ  нь  дэмжигдсэн төслүүдийн талаарх мэдээллийг    2013 оны 4 сарын 01-ний дотор  өөрийн вэб хуудсанд  http://www.mecs.gov.mn  тавих буюу төслийн удирдагчдад мэдэгдэнэ.

3.    Санхүүгийн нөхцөл.

Хоёр талын дэмжлэг хүлээсэн төслийн санхүүжилтийг РГНФ болон Монгол Улсын БШУЯ хариуцна.
Төсөлд зарцуулагдах зардал, нөхцлийн талаарх мэдээллийг төслийг санхүүжүүлэгчээр дамжуулан төсөл хэрэгжүүлэгч  байгууллага ба төслийн удирдагчид мэдэгдэнэ.

Төслийн материалыг дараах хаягаар ирүүлнэ үү:

Оросын тал:

123557, Москва, ул. Пресненский вал, д. 19,
Российский гуманитарный научный фонд.
Телефон для справок (РГНФ):  (499) 702-85-56,   (499) 702-85-56
(499) 702-85-72,    (499) 702-85-72
e-mail: info@rfh.ru


Монголын тал:
Монгол Улсын  Боловсрол, шинжлэх ухааны яам,
Шинжлэх ухааны  хэлтэс
Уланбаатар 11, Бага Тойруу, 44,
Утас :  (976-51) 267791, 976-99168416,
веб-сайт http://www.mecs.gov.mn

 garid@mecs.gov.mn

СУРГАЛТЫН ТӨРИЙН САНГИЙН ЗЭЭЛЭЭР ГАДААДАД МАГИСТРАНТУР, ДОКТОРАНТУРТ СУРАЛЦУУЛНА

posted Sep 6, 2012, 8:21 PM by Unknown user

Sustainable Water Management: Study Scholarships and Research Grants for young scientists from Kazakhstan, Mongolia, Iran, Jordan, Vietnam and Indonesia. 2013

posted Sep 6, 2012, 8:03 PM by Unknown user   [ updated Sep 6, 2012, 8:05 PM ]

International Helmholtz Research School for Nanoelectronic Networks (IHRS NanoNet).

posted Jun 20, 2012, 12:10 AM by Unknown user


NanoNet Titel
Graphic: Katrin Kerbusch

Welcome to the International Helmholtz Research School for Nanoelectronic Networks (IHRS NanoNet).

The IHRS NanoNet is an interdisciplinary research school in the field ofmolecular electronics open to outstanding students of all nationalities with backgrounds in physics, chemistry, electrical engineering, and materials science. The 3-years PhD program includes independent research work in a project involving different branches of science and engineering and a well-structured scientific curriculum providing for a comprehensive training in technical and professional skills.

The IHRS NanoNet is currently offering 6 PhD Scholarships (M/F) for 3 years. The online application platform will be open from June 2012 until August 15, 2012.

The research school NanoNet is an initiative of the Helmholtz-Zentrum Dresden-Rossendorf in a joint collaboration with the Technische Universität DresdenLeibniz Institute of Polymer Research DresdenFraunhofer Institute for Nondestructive Testing, and the Nanoelectronics Materials Laboratory gGmbH, and is funded by the Initiative and Networking Fund of the Helmholtz Association.

“СУДАЛГААНААС ХӨГЖИЛ РҮҮ” СЭДЭВТ МОНГОЛЫН ЗАЛУУ ЭРДЭМТЭН, СУДЛААЧДЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ

posted Apr 25, 2012, 9:23 PM by Sonomdavga Chonokhuu   [ updated May 9, 2012, 9:59 PM ]

Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимийн хооронд байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн дагуу Монголын залуу эрдэмтэн судлаачдын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байна.

Уг хурлыг Улс орны хөгжил дэвшилд залуу эрдэмтэн судлаачдын гүйцэтгэх үүргийг дээшлүүлж, дэвшилтэт технологи, инновацийн ололтыг бизнесийн салбарт нэвтрүүлэх, Монгол Улсын хөгжилд залуу эрдэмтэн, судлаачдын оролцоо, хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилгоор Техник- технологи, Биологи-Хөдөө аж ахуй, Геологи, газар зүй, Байгалийн ухаан, Анагаах ухаан, Нийгмийн ухаан зэрэг салбарын залуу эрдэмтэн судлаачдын дунд 5 сарын 17-18 нд зохион явуулна.

Иймд залуу эрдэмтэн, судлаачид Та бүхэн эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэлээ харъяа байгууллагын эрдмийн зөвлөлөөр хэлэлцүүлж, протоколын хамт 5 сарын 11 ны дотор ирүүлнэ үү. Ирүүлсэн бүтээлүүдэд сонгон шалгаруулалт явуулан салбар тус бүрээс шалгарсан нийт 36 бүтээлийг 2 дугаар шат буюу тус эрдэм шинжилгээний хуралд оролцуулна.

Монголын залуу эрдэмтэн судлаачдын эрдэм шинжилгээний хурлаар салбар бүрээс шалгарсан эхний байрт орсон нийт 6 залуу судлаач тус бүр МҮХАҮТ нэрэмжит 1.5 сая төгрөгийн грантын эзэн болно.

 

Зохион байгуулагч:

Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим

Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яам

    ШУА-ийн Залуу Эрдэмтдийг Дэмжих Сан

           Технологийн Инкубаторын төв

 

Хуралтай холбоотой асуудлаар доорх хаягаар хандана уу.

Хаяг байршил: МУБИС. Багшийн сургуулийн байр. Өргөтгөл 3-н давхарт.

Зохицуулагч :Ч.Ундармаа   утас: 99259692  Электрон шуудан: undraashkaa@gmail.com; bolortamir@mysa.mn

Вэб хуудас: http://www.mysa.mn

НЭЭЛТТЭЙ НИЙГЭМ ФОРУМ ЗАЛУУЧУУДЫН ОРОЛЦООГ ДЭМЖИХ ЖИЖИГ ТЭТГЭЛГИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ЭХЛҮҮЛЖ БАЙНА.

posted Apr 15, 2012, 8:11 PM by Sonomdavga Chonokhuu

Залуучуудын оролцоог дэмжих хөтөлбөр нь нийгмийн тулгамдсан асуудлуудыг шийдэх шинэлэг хандлага, арга хэлбэрийг эрэлхийлж буй залуучуудад дэмжлэг үзүүлэх юм. Уг хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж буй ННФ нь бүтээлч бөгөөд оновчтой санаа, үйл ажиллагаандаа тулгуурлан өргөн олон нийт, бодлого боловсруулагч, судлаач, мэргэжлийн болон сонирхлын бүлгүүд, шат шатны шийдвэр гаргагчдын дунд шүүмжлэлт яриа хэлэлцүүлэг өрнүүлэх, бодлогод нөлөөлөх үйл ажиллагаа явуулах 16-25 насны залуучуудыг уг үйл ажиллагаанд хамруулахыг зорьж байна.

Хөтөлбөрт хамрагдах залуучууд бие даан юмуу багаараа нийтийн эрх ашгийг хөндсөн тодорхой асуудлаар бодлогын юмуу төслийн ажил санаачлан хэрэгжүүлэх юм. Төслүүд нь бодлогын судалгаа, хэрэгжилтийн мониторинг хийх, эсвэл нийгмийн тодорхой бүлэгт үйлчлэх төсөлт ажлын хэлбэртэй байж болох бөгөөд судалгаа/ үйлчилгээний төсөл хэрэгжүүлэх явцдаа олж авсан мэдлэг, мэдээлэл дээрээ тулгуурлан залуус бодлогын анхаарлын гадуур үлдээд байгаа асуудлыг гаргаж тавих, тодорхой болсон асуудлыг шийдэх шинэлэг хувилбарыг санал болгох, эсвэл медиа юмуу сэтгүүл зүйн бүтээл хийх зэргээр олон нийт, мэргэжлийн хүмүүс, шийдвэр гаргагчдын ойлголт, хандлагыг өөрчлөх нөлөөллийн үйл ажиллагаа хэрэгжүүлэх юм.

Төслийн санаагаа олж авах, санал боловсруулахад туслах үүднээс ННФ нь залуучуудад бодлого судлал, мониторинг болон иргэний оролцооны асуудлаар удиртгал сургалт хийх бөгөөд шалгарсан баг, хувь хүмүүст төслөө төлөвлөн хэрэгжүүлж, нөлөөлийн ажил хэрэгжүүлэхэд нь дэмжлэг болгож арга зүйн гүнзгийрүүлсэн сургалт хийн, тогтмол зөвлөлдөн ажиллах болно. Жижиг тэтгэлэг нь төслийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааг санхүүжүүлэхэд чиглэгдэнэ. Харин энэ төслийн хүрээнд улс төрийн, шашны юмуу ашгийн төлөө үйл ажиллагаа явуулж болохгүй гэдгийг анхаарна уу. 

Уг хөтөлбөрийн зорилго нь залуучуудын иргэний оролцоо, нийгмийн шударга ёсыг бэхжүүлэхэд чиглэсэн идэвх санаачилгыг дэмжих замаар залуучуудад ардчилсан оролцооны туршлага суулгахын зэрэгцээ залуучуудын дуу хоолой, санал бодлоор бодлого, шийдвэр гаргах үйл явцыг баяжуулахад оршиж байна. 

Уг төслийг сонирхож буй залуучуудад зориулсан Танилцуулах сургалтыг 4 дүгээр сарын 25-ны үеэр хийхээр төлөвлөж байгаа бөгөөд сургалтад хамрагдан, төслийг санаагаа боловсруулахад дэмжлэг авах хүсэлтэй залуучууд  youthgrantmong@gmail.com хаягаар уг төсөлд хамрагдах тухай хүсэлтээ (чөлөөт найруулгатай email) товч намтрын (CV) хамтаар ирүүлнэ үү. Намтардаа сайн дурын үйл ажиллагаа, нийгэмдээ үйлчлэх төсөл, судалгааны ажил гүйцэтгэж байсан туршлагаа тодорхой тэмдэглэнэ үү.

"Инновацийн эрэлд" урилга

posted Mar 19, 2012, 1:50 AM by Sonomdavga Chonokhuu

“Инновацийн эрэлд” реалити шоуны зорилго: Монгол хүний бүтээлч сэтгэхүй, шинэ санаа-санаачилгыг дэмжих, үйлдвэрлэлийн зориулалттай техник технологийн шинжтэй шинэ бүтээл, инновацийн төслүүдийг зах зээлд нэвтрүүлэх, улмаар улс орныхоо эдийн засгийн хөгжилд бодит нэмэр хандив бий болгох.

Тухайн салбарын тодорхой нэг асуудлыг шийдвэрлэхэд чиглэгдсэн, үр дүн нь богино хугацаанд зах зээлийн эргэлтэд орж, улс орны хөгжилд бодитой хувь нэмэр болох шинэ болон шинэчилсэн браа бүтээгдэхүүн, техник, технологи бий болгоход чиглэгдсэн эрдэм шинжилгээний ажил болон шинэлэг санаа агуулсан буюу инновацийн төслүүдийг дэмжих зорилгоор 2012-2013 онд хэрэгжүүлэх төслийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

Инновацийн төслийг шалгаруулах үзүүлэлтүүд:

  • Бизнес төлөвлөгөө – эдийн засгийн судалгаа (эрэлт хэрэгцээ, шаардлага, үр дүн, төслийн шинэлэг дэвшилтэт тал)

  • Үр дүн, санхүүгийн тооцоо, үндэслэл бодитой эсэх

  • Оюуны өмчийн эрхийн хамгаалалт (патент, бүтээгдэхүүний болон ашигтай загвар г.м)

  • Шинжлэх ухааны тэргүүлэх чиглэл, цөм технологи, зорилтот хөтөлбөрийн жагсаалтанд хамрагдсан байдал

  • Нийгэм, эдийн засаг, шинжлэх ухааны ач холбогдол

  • Үйлдвэрлэл, туршилтын боломж нөхцөл, давуу тал

  • Төслийн боловсруулалт ба тогтвортой хэрэгжих байдал

Төслийн сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургууль, аж ахуйн нэгж, хувь хүмүүсийн инновацийн санааг /төслөөр/ 2012 оны 3-р сарын 12-оос 3-р сарын 30 өдрийн 17 цаг хүртэл Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын 305 тоотод Шинжлэх Ухаан, Бизнесийн Зөвлөл хүлээн авна.

Холбоо барих:

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
МҮХАҮТанхимын байр, 305 тоот өрөө
Утас: 323597
Факс: 324620
И-мэйл: patenttmbur@mongolchamber.mn

1-10 of 16