Гадаад харилцаа

Share to Facebook Share to Twitter Share to Google Plus
  • МЗЭХ-ны төлөөлөгчид  нь 2004 оны 12 сард Марокко Улсад болсон Дэлхийн Залуу Эрдэмтдийн Академийн  Анхдугаар Хуралдаанд  амжилттай оролцоод ирсэн. Тус  Холбооны ерөнхийлөгч З. Батсүх нь Дэлхийн Залуу Эрдэмтдийн Академийн  Удирдах Зөвлөлийн  Азийг төлөөлсөн гишүүнээр сонгогдсон юм.
  • МЗЭХ нь Дэлхийн Залуу Эрдэмтдийн Академийн  гишүүн байгууллага болсон юм.
  • МЗЭХ нь UNESCO-ийн ивээл доор байгуулагдсан  Дэлхийн залуу эрдэмтдийн академийн гишүүн байгууллага бөгөөд уг академийг үүсгэн байгуулах ажилд идэвхитэй оролцож  2005 онд  тус академийн удирдах зөвлөлд  Ази тивийг хариуцан ажилласан болно.
  • 2005 оны 11 сард Унгар улсын нийслэл Будапешт хотноо дэлхийн шинжлэх ухааны форум (World Science Forum) зохион байгуулагдсан бөгөөд энэ хуралд МЗЭХ-ний төлөөлөл урилгаар оролцсон.
  • МЗЭХ-ийн өөрийн орны дотор төдийгүй гадаадад эрдэм шинжилгээний ажил хйиж буй залуучуудын дунд үйл ажиллагаагаа идэвхитэй явуулж байгаа бөгөөд одоогийн байдлаар ОХУ, БНСУ-д сурч ажиллаж  байгаа залуу судлаачдын санаачлагаар МЗЭХ-ийн тус орон дахь салбаруудыг үүсгэн байгуулж үйл ажиллагааг явуулж байна.
  • 2011 оны 3 сарын 31нд  Монголын Залуу Эрдэмтдийн холбоо Буряадын Залуу Эрдэмтдийн Зөвлөл хооронд хамтран ажиллах гэрээ байгууллаа.